Хаягдал дугуйнаас гарган авсан ашигтай түүхий эд

Хаягдал дугуйнаас гарган авсан ашигтай түүхий эд

УншсанRead 85
ТүгээхShare공유하기

Манай компанийн хаягдал дугуй боловсруулах үйлдвэрлэлийн ажил тасралтгүй явагдаж, чанартай хаймрын нунтаг гарган авч байгаа ба энэ чиглэлээр үйл ажиллагаа тогтвортой явуулж буй Үндэсний хамгийн том компани юм.

Хэрэглээнээс гарсан 12.00R20-12.00R24 хүртэл, мөн 14.00R25, 16.00R25, 13.00R25, 17.00R25, 23.5R25 хэмжээтэй дугуйнуудыг дахин боловсруулан шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилго тавин ажиллаж, гарсан бүтээгдэхүүн маань стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа тул гадаадын болон дотоодын компаниудад нийлүүлж байна.

Цаашид бид гарган авсан түүхий эдээрээ эх орондоо барилга болон тохижилтын үйл ажиллагаанд зориулж резинэн хавтан үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байна.