ДУГУЙ ДАХИН БОЛОВСРУУЛАЛТ

Үйл ажиллагааны тухай

2024 оноос үйлдвэрийн байран дээрээ хаягдал дугуй дахин боловсруулж, барилгын салбар, авто замын салбар, уул уурхайн салбарт шаардлагатай карбон файберийн түүхий эд гарган авах үйлдвэрлэлийн ажлаа эхлүүүлэн туршилтын шатандаа явж байна.

Хуучин дугуй авах

Бид манай үйлдвэрт шаардлагатай байгаа ашиглалтаас гарсан R12.00R20-12.00R24 хүртэл, мөн 14.00R25, 16.00R25, 13.00R25, 17.00R25, 23.5R25 хэмжээтэй дугуйнуудыг урт хугацаанд, тогтмол авч байна.

Дугуй дахин боловсруулах

Дэлхий даяар жил бүр хэдэн тэрбум хаягдал дугуй бий болж байдаг. Ашиглалтын хугацаа дууссан дугуйны менежмент нь байгаль орчныг хамгаалахад үргэлж чухал байр суурь эзэлсээр ирсэн. Хаягдал дугуй нь маш их зай эзэлдэг төдийгүй шатаасан тохиолдолд химийн хорт бодис ялгаруулж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд аюул учруулж байдаг. Манай компани нь энэхүү хог хаягдалыг дахин боловсруулж резин хучлага, үйрмэг болон нунтаг резин, резинэн хавтан, дүүргэгч гэх мэт ашигтай түүхий эд гарган авах боломжтой ба илүү боловсронгуй, байгаль орчинд ээлтэй боловсруулалтын аргуудыг туршин үзэж байна.

Өвөл, зуны дугуйн худалдаа

Бид хаягдал дугуй дахин боловсруулж гарган авсан түүхий эдээрээ ашигтай бүтээгдэхүүн хийх судалгааны ажил эхлүүлээд байна. Резинэн хавтан, гутлын ул зэрэг бүтээгдэхүүний туршилт, үйлдвэрлэл манай оронд хийгдэж байсан ба бид эдгээрийг хийхээс гадна хаягдал дугуйнаас шинэ дугуй бий болгох чухал ажлыг гол зорилгоо болгон тууштай ажиллаж байна.