Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын компаниуд өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн дэвшлийг дөрвөн өдрийн турш таниулах боломжтой томоохон арга хэмжээ 6-р сарын 9-11-ний өдрүүдэд болж өнгөрлөө.
Хүнсний үйлдвэрлэл, барилга, бүтээн байгуулалтын салбарт 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй гэдгээр нь олон нийт сайн мэдэх ТЭСО Групп энэ удаад технологийн салбарын өргөн цар хүрээтэй арга хэмжээнд “Стратегийн түнш”-ээр оролцсон юм. Энэ үеэр тус группийн хөрөнгө оруулалтын үндсэн чиглэл ТЭСО Инвестмэнт компанийн “TESO Zone” асар олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан “бүүт” байлаа.
ТЭСО Инвестмэнт компани нь “ICT Expo-2023”-д Tech is Investment уриатай оролцсон. Тэдний тухайд, “Корпорацийн инновацыг эрхэмлэдэг компани аль ч хэсгээс, хэнээс ч инновац бий болно. Хэрэглэгчийн хэрэгцээ хурдтай өөрчлөгдөж буй өнөө үед компаниуд оршин тогтнохын тулд инновац, технологийг зайлшгүй эрэлхийлэх шаардлагатай” хэмээн итгэж, хоёр жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Өдгөө 20 гаруй стартап, технологи, уул уурхайн бус экспортын төсөл компаниудад хөрөнгө оруулж, хамтран ажилладгаас энэ жил технологи суурьтай долоон онцлох төслийн хүрээнд “TESO Zone” бүүтээр дамжуулан танилцуулсны дотор хэрэглэгчдийн хамгийн их сонирхол татсан “Худалдагчгүй 24 цагийн дэлгүүр”, аялал жуулчлалын цогц шийдэл Ай Трип, гарал үүсэл мөшгөх уул уурхайн бус экспортын үнэ цэн нэмэх “Блокчейн систем” зэрэг Монголд шинэ төсөл, технологиудаа анх удаа олон нийтэд танилцуулсан юм.
Нийт харилцан яриа